Тавтай морилно уу,танд баярлалаа.

2011-05-07 - Дэлхийн тvvхэн дэх хамгийн агуу 10 эзэнт гvрэн

Хvн тєрєлхтний тvvхэнд маш олон улс гvрэн оршин тогтнож ирсэн бєгєєд тэдгээрийн дундаас дэлхийн тvvхэн дэх хамгийн агуу 10 эзэнт гvрний тухай товч мэдээлэл болон газар нутгийн байдлыг харуулсан фото зургийг та бvхний мэдлэгийн санд нэмэрлэхээр оруулж байна. Энэ агуу гvрнvvдийн жагсаалтанд багтсан улс гvрнvvдийг газар нутгийн хэмжээ, хvн ам, эдийн засаг, оршин тогтносон цаг хугацаа болон бусад хvчин зvйлсээр эрэмбэлэн жагсаасан байгаа ба тасралтгvй vргэлжлэх цаг хугацааны vргэлжлэлд оршин байсан хамгийн агуу, хамгийн хvчирхэг эдгээр 10 эзэнт гvрний дунд та бидний євєг дээдсийн vvсгэн байгуулсан Монголын эзэнт гvрэн гарцаагvй бичигдэж байгаа нь мєнх тэнгэрээс заяатай тєрсєн Монгол хvн бvрийн сэтгэлийн галыг бадраах ажээ. Ингээд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн хvчирхэг эзэнт гvрнvvдтэй танилцацгаая.

10. Аккадын эзэнт гvрэн (МЭЄ 2300-2200 он)

 

Аккадын эзэнт гvрэн нь дэлхий дээрх хамгийн анхны эзэнт гvрэн байжээ. Аккадын эзэнт гvрэн нь 0.8 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. (МЭЄ 2250 он)

 

9. Персийн эзэнт гvрэн (МЭЄ 550-330 он)

 

Дэлхийн эртний тvvхэн дэх хамгийн том эзэнт гvрэн байсан Персийн эзэнт гvрэн хэмжээлшгvй хvч чадлынхаа хvчээр ойролцоогоор 8 сая км.кв газар нутгийн эзлэн оршиж байжээ.Персийн эзэнт гvрнийг vvсгэн байгуулагч агуу Cyrus хаан нь тухайн цаг vед тєвлєрсєн засгийн газар болон засаг захиргааг ажиллуулж байснаараа тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн юм.

 

8. Ромын эзэнт гvрэн (МЭЄ 27-МЭ 476/1453)

 

Ромын эзэнт гvрэн нь засаглалын автократ хэлбэр бvхий Европ, Газар дундын тэнгисийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзлэн оршиж байсан юм. Нутаг дэвсгэрийн тэлэлтийн оргил vедээ 6,5 сая орчим км.кв газар нутгийг эзлэн оршиж байсан ба энэхvv єргєн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харьяалж байсан учир дэлхийн улс орнуудын хэл, шашин, архитектур, философи, хууль засаглалд нєлєєлсєн нєлєєлєл нь єнєєг хvртэл хадгалагдсаар ирсэн байна.

 

7. Umayyad Caliphate (661-750)

 

Исламын шашныг vндэслэгч Muhammad-ыг нас барсны дараагаар оршин тогтнож байсан Арабын дєрвєн том халифат буюу вант улсын хоёр дахь нь болох Umayyad Caliphate нь хамгийн шилдэг засаг захиргаатай улс байжээ. Тус улсын засаг захиргаа нь зургаан хороонд хуваагдаж байсан ба vvнд орлогын, харилцаа холбооны, тамга тэмдгийн, шуудангийн, хууль зvйн, цэргийн гэсэн хороод багтаж байв. Газар нутгийн хувьд 7 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. Орчин vеийн арабын vндэсний vзэл нь Umayyad-ын vеийг арабын алтан vеийн нэг хэсэг гэж vздэг байна.

 

6. Чин гvрэн (1890-1912)

 

Чин гvрний ноёрхлын vе нь хятадын соёлтой маш их холбоотой. Хэдийгээр нvvдэлчин ард тvмэн боловч анхны жилvvдээсээ эхлэн хятаджиж эхэлсэн энэ улс 1644 оноос 1911 оныг хvртэл Монгол, Хятад улсыг захирч байсан тvvхтэй.Манж Чин улс 18-р зуунд хєгжлийнхєє оргил vед хvрсэн бєгєєд энэ vеэр газар нутаг болон хvн амынх нь тоо єссєн байна. 1790 онд тус эзэнт гvрний газар нутаг 14.7 сая км.кв-д хvрсэн байна. 20-р зууны эхээр Манжийн эзэнт гvрэнд ард олныг хамарсан vймээн бослого дэгдэж, энэ нь тасралтгvй єссєєр 1912 онд Манж Чин гvрэн задран унасан байна.

 

5. Оросын эзэнт гvрэн (1721-1917)

 

Оросын эзэнт улс нь 1721-ээс 1917 оны Оросын хувьсгалыг хvртэл оршин тогтнож байсан бєгєєд англи, францын хаадтай тохиролцон европ тивийг хуваан эзэмшиж байсан томоохон гvрэн улс байсан байна. 19-р зууны эхэн vед Оросын эзэнт гvрэн нь дэлхийн хамгийн том улс байсан ба 1916 онд 21 сая гаруй км.кв газар нутгийг эзлэн оршдог байжээ.

 

4. Монголын эзэнт гvрэн (1206-1368)

 

Монголын эзэнт гvрэн нь тvvхэн дэх хамгийн том улс гvрэн болох Британийн эзэнт гvрний дараа буюу хоёрт ордог байна. Гэвч энэ баримтанд дагаж орсон болон хараат улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагvй ажээ.Монголын эзэнт гvрэн нь хамгийн хvчирхэг vедээ 40 гаруй сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ.1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бєгєєд алтан vедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мєрний сав газар, ємнєд этгээдэд Зvvн ємнєд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зvгт Хойд мєсєн далай Енисей мєрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан єргєн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.Ази, Европын олон арван хот улсуудыг сєнєєж хэдэн арван сая хvнийг єєрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангvй. Чингис хаан тєв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нvvдэлчин аймгуудыг нэгтгэж, Зvрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гvрний vvсэл хєгжил эхэлжээ.

 

3. Могулын эзэнт гvрэн (1526-1858)

 

Энэхvv эзэнт гvрэн нь бусад мужуудтайгаа холбоо бvхий хvчтэй засаг захиргаатай байснаараа тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн юм.Могул гvрний vеийн бvхий л чухал хєшєє дурсгалын цогцолборууд нь энэтхэгийн салбар тив дэх персийн соёлын нєлєєний тэлэлтийг харуулахаас гадна энэхvv соёлын нєлєєлєл дан ганц барилга архитектур тєдийгvй уран зохиол, урлагт ч шингэсэн байна. Могулын эзэнт гvрний vеийн хамгийн том дурсгал нь ЮНЕСКО-гийн дэлхийн єв газар гэсэн ангилалд бvртгэлтэй алдарт Таж Махал юм.Могулын эзэнт гvрний vед энэтхэгийн эдийн засаг хєгжин дэвжиж, туйлын баян чинээлэг байсан бєгєєд замын систем, мєнгєн тэмдэгт, vйлдвэрлэл худалдаагаараа дэлхий дахинаа тэргvvлдэг байв. Могулын эзэнт гvрэн нь 3,2 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ.

 

2. Британий эзэнт гvрэн

 

Британий эзэнт гvрэн нь 33.7 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. (1922) Британий эзэнт гvрэн нь хамгийн олон хvн амтай эзэнт улс байжээ. Британи гvрэн нь 1945 онд дотоодын нийт бvтээгдэхvvний хэмжээгээр АНУ-ын дараагаар буюу хоёрт орж байв.Тус улсын дотоодын нийт бvтээгдэхvvн 1870 онд дэлхийн дотоодын нийт бvтээгдэхvvний 35.9 хувийг эзэлж байжээ. Бvх цаг vеийн хамгийн том цэрэг армитай байсан байна. Энэ улсын алтан vе нь хатан хаан Викториягийн vе бєгєєд 20-р зууны дундуур тус эзэнт улсын задрал болжээ.

 

1. Османы эзэнт гvрэн (1299-1923)

 

Османы эзэнт гvрэн нь хамгийн урт хугацаанд буюу 7 зууны туршид оршин тогтнож ирсэн улс юм. Олон vндэстэн бvхий олон шашинтай Османы эзэнт гvрнийг тухайн vед Туркийн эзэнт гvрэн, Турк улс хэмээн нэрийдэж байжээ.Османы эзэнт гvрэн нь шашны vзэл сурталд энэрэнгvй ханддаг байсан ба христос болон иудейн шашныг дэмждэг байсан байна. Османы эзэнт гvрэн нь асар том гvрэн байсан учир шашин болон соёлын янз бvрийн нєлєєллvvд харагддаг байсан ба уран барилга, хоол, хєгжим, зугаа цэнгэл гэхчилэн бvхий л салбарт газар нутгаасаа хамааран янз бvрийн соёлын урсгал харагддаг байжээ.Худалдааны тєвvvд болон замуудын хєгжил, газар тариалангийн салбар, олон улсын худалдаагаар дэлхийд ноёрхож байсан учир тус улсын эдийн засгийн vндсэн хэсгийг дээрх нэр дурдсан салбарууд бvрдvvлж байжээ.Османы эзэнт гvрэн нь єрнє болон дорнын тєв цэгт долоон зууны туршид ноёрхжээ.

 


<- Өмнөх . Дараагийн ->